Монгол Улсын торийн далбаа (Флаг Монгол Улс представляет собой)

Монгол Улсын торийн далбаа (Флаг Монгол Улс представляет собой) Флаг, Монголия

Флаг Монгол Улс представляет собой полотнище с флагом, Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ. Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ. Төрийн далбаан дээр дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайснаг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна. Монгол улсын төрийн далбааны өдрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан. 2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулдаг болжээ. Харин 2010 оноос Монгол улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы гаргасан санаачилгаар уг өдөр 1991 оноос хойш хийгээгүй байсанЦэргийн хүндэтгэлийн жагсаалыг сэргээж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг болсон түүхтэй.