Зарим тохиолдолд microsoft office програмын анхны тохиргоо /default settings/ нь алдагдаад хэрэглэхэд төвөгтэй болдог. Жишээ нь: товчны хослол авахаа болих (ctrl+s, ctrl+c, ctrl+v ...), хуудасны дугаарлалт харагдахаа болих, оруулж ирсэн зураг харагдахаа болих ... гэх мэт. Тэгвэл энийг шийдэх арга нь тохиргоог хадгалдаг регистрийг устгах юм. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу.
Бүх Office-ийнхоо програмуудыг хаах хэрэгтэй.
Start --> Run --> regedit --> OK. Өөрөөр хэлбэл: CTRL+R гарч ирэх цонхон дээр regedit гэж бичээд OK дарна.
Ямар төрлийн тохиргоог default болгох гэж байгаагаа сонгоно. Жишээ болгож доор word-ийн тохиргооны регистрийн байрлалыг бичив.
Регистрээ экспорт хийж нөөцөлж авна. Юмыг яаж мэдхэв дараа буцааж сэргээх хэрэг гарах ч юм билүү :).
Регистрээ устгана.
Registry Editor-ээ хаана. За ингээд бүх асуудал шийдэгдэнэ дээ.
